Дэлхийн өнцөг булан бүрт тус хөтөлбөр танигдаж олон орны залуучуудыг хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинэ соёлд суралцах боломжийг санал болгож байна.
Жилийн туршлагатай
Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь 1969 онд тухайн үеийн европын зөвлөлийн орнууд хооронд залуусыг хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинэ соёлд суралцах боломжоор хангах зорилгоор бий болсон. Үүнээс хойш дан ганц Европын холбооны улсуудаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт тус хөтөлбөр танигдаж олон орны залуучууд хамрагдах болсон.
1 жилийн хугацаанд Герман / Австри улсын хэл соёлыг үнэ төлбөргүй суралцахаас гадна, зочин айлд амьдрангаа Европын улс орнуудаар аялах боломжтой хөтөлбөр юм.
Одоогийн байдлаар Герман улсад 10000 гаруй залуус Aupair хөтөлбөрийн дагуу ажиллаж амьдарч байна. Манай байгууллага Aupair хөтөлбөрийн зуучлалын үйл ажиллагааг 2002 оноос тасралтгүй явуулж байна. Герман болон Австри улсруу явах боломжтой.
Aupair хөтөлбөр нь ямарваа нэг мөнгө олох зорилго агуулагдаагүй хөтөлбөр бөгөөд соёлын солилцооны хөтөлбөр юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бүртгүүлээд зөвлөгөө аваарай.
Бүртгүүлэх