Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр

Дэлхийн өнцөг булан бүрт тус хөтөлбөр танигдаж олон орны залуучуудыг хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинэ соёлд суралцах боломжийг санал болгож байна.

23+

Жилийн
туршлагатай

Au-Pair хөтөлбөр гэж юу вэ?

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь 1969 онд тухайн үеийн европын зөвлөлийн орнууд хооронд залуусыг хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинэ соёлд суралцах боломжоор хангах зорилгоор бий болсон. Үүнээс хойш дан ганц Европын холбооны улсуудаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт тус хөтөлбөр танигдаж олон орны залуучууд хамрагдах болсон.

1 жилийн хугацаанд Герман / Австри улсын хэл соёлыг үнэ төлбөргүй суралцахаас гадна, зочин айлд амьдрангаа Европын улс орнуудаар аялах боломжтой хөтөлбөр юм.

Одоогийн байдлаар Герман улсад 10000 гаруй залуус Aupair хөтөлбөрийн дагуу ажиллаж амьдарч байна. Манай байгууллага Aupair хөтөлбөрийн зуучлалын үйл ажиллагааг 2002 оноос тасралтгүй явуулж байна.
Герман болон Австри улсруу явах боломжтой

Түгээмэл асуулт, хариултууд

Хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай зүйлс болон ойлгололтууд

Aupair хөтөлбөр нь ямарваа нэг мөнгө олох зорилго агуулагдаагүй хөтөлбөр бөгөөд соёлын солилцооны хөтөлбөр юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бүртгүүлээд зөвлөгөө аваарай.

Бүртгүүлэх
  • 18–27 настай байх /виз мэдүүлэгт:27 нас хүрээгүй байх/
  • Герман хэлний түвшин А1 түвшний сертификаттай байх, герман хэлээр өөрийгөө сайн илэрхийлдэг байх, хэлний түвшин сайн байх нь маш том давуу тал
  • Гэрлээгүй, хүүхэдгүй байх
  • Хүүхдэд хайртай, идэвхтэй, хүүхэдтэй гэр бүлд хамт амьдрах хүсэлтэй байх
  • Хүүхэд харж байсан болон гэр орны ажил хийж байсан туршлагатай байх
  • Жолооны үнэмлэхтэй болон сэлж чаддаг бол давуу тал болно
  • Улс орон, түүний соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Ирж буцах замын зардлаа өөрөө төлөх чадвартай байх

Холбооны ХБНГУ, АВСТРИ, ШВЕЙЦАР улсуудад Aupair хөтөлбөрөөр явах боломжтой байдаг ба манай байгууллагын хамтрагч байгууллагаар дамжуулах зочин айлтай холбогдож зуучлал хийгдэнэ. Au-Pair хөтөлбөр нь бусад төрлийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад дансанд мөнгө байршуулахгүй бөгөөд элсэлтийн тогтсон хугацаа заадаггүй нь илүү давуу талтай хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хугацаанд зочин айл нь өөрийн гэсэн өрөө, хоол, сургалтын төлбөр, халаасны мөнгө, даатгалын төлбөр болон хэлний курсруу явах унааны зардлыг хариуцна

  • Хугацаа: Aupair-аар ажиллах хугацаа 1 жил байна, улсаа солин сунгах боломжтой.
  • Ажлын цаг: 7 хоногт 30 цаг, өдөрт 5-6 цаг байна.
  • Амралт: 7 хоногт 1–2 өдөр амарна, тэмдэглэлт баяруудад мөн амарна
  • Жилийн амралт: Хөтөлбөрийн хугацаанд 30 ажлын өдөр-тэй тэнцэх амралт авах боломжтой.
  • Орон байр: Зочин айлын зүгээс танд тохижуулсан хувийн өрөө гаргаж өгнө.
  • Халаасны мөнгө: Сар бүр тогтсон дүнгээр олгогдоно. Сар бүр 280 Евро авна.
  • Хэлний сургалт: Герман хэлээ өөрийн байгаа түвшингээсээ ахиулан хэлний сургалтанд хамрагдах боломжтой. Герман дахь герман хэлний сургалт 7 хоногт 2-3 удаа явагддаг.

Aupair хөтөлбөр нь соёлын солилцооны хөтөлбөр бөгөөд зочин айл ерөнхий амьдрах зардлыг даадаг. Хөтөлбөрт оролцогч AUPAIR нь сар болгон зочин айлаасаа гар мөнгө болох 280 евро (Герман) болон 550 Евро (Австри ) авна. Австри улсад илүү гар мөнгө авдаг ч зочин улсаас хамааран хөтөлбөрийн зарим нөхцөл өөр байдаг. Жишээ нь Австри улсад AUPAIR нь Хэлний сургалтын 50% болон эрүүл мэндийн даатгалыг төлөх магадлалтай.

Амралтын өдөр болон баярын өдрүүдэд гар мөнгө буюу цалин нь адилхан бодогдоно.

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:

  • Хэлний курс болон хэлний шалгалтууд,нэмэлт курс
  • Унааны зардал
  • Амралт зугаалга
  • Бусад зардлууд
  • Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 30 цаг ажиллаж, 1-2 өдөр амардаг.
  • Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн зочин айлдаа байгаа тохиолдолд ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) байна. Зочин айлтайгаа хугацаа болон огноог тохиролцоно.
  • Аялах боломж: Амралтаараа Европын шенгений ангилалд багтсан улс орнуудаар визгүй аялах боломжтой ба мөн зарим тохиолдолд зочин айлын хамт аялалд явах боломжтой байдаг.

Хөтөлбөрийн боломжууд болон үүрэг хариуцлага

Хэлний сургалтанд хамрагдах

Бүх “Au-pair” чөлөөт цагаараа Герман хэлний курс болон соёлын сургалтанд хамрагдах боломжтой байдаг ба Зочин айл нь шаардлагатай цаг, төлбөрийн 50-100% зардлыг хариуцдаг.

Бүрэн даатгалд хамрагдах

"Au-pair" хөтөлбөрт даатгал хийлгсэн байхыг шаарддаг бөгөөд улс орнуудын тухайн хөтөлбөрт тавигдах шаардлагаас хамаардаг. Зарим улсад "Au-pair" нь даатгалын төлбөрөө өөрөө төлөх үүрэг ч байдаг.

Хөтөлбөрийн дараах боломжууд

"Au-pair" хөтөлбөр дууссаны дараа ч их дээд сургуульд элсэн орох болон бусад төрлийн хөтөлбөр лүү шилжин суралцах боломжтой байдаг давуу талтай.