Freiwilliges Soziales Jahr буюу "нийгмийн сайн дурын жил" хөтөлбөр нь нийгмийн орчинтой танилцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлд хурдан дасан зохицох гайхалтай боломж юм.
Оноос
эхэлсэн



FSJ нь герман хэлээр Freiwilliges Soziales Jahr буюу "нийгмийн сайн дурын жил" гэсэн утгатай хөтөлбөр бөгөөд 1964 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ нь "FSJ-ийг дэмжих тухай хууль" болон муж, холбооны болон орон нутгийн хууль тогтоомжуудын дагуу зохицдог.
FSJ нь олон төрлийн нийгмийн салбарт боломжтой бөгөөд соёл, спорт, соёлын өв, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудыг хамардаг. Хөтөлбөр нь ихэвчлэн 12 сарын хугацаатай байдаг бөгөөд байгууллага нь зөвшөөрсөн тохиолдолд 18 сар хүртэл сунгах боломжтой.
Энэ нь ирээдүйн боловсрол, мэргэжлийн чиглэлдээ шийдэл хайж байгаа залуучуудын хувьд томоохон чиг баримжаа болж чадах мэргэжлийн суурь ойлголт, туршлага, холбоо харилцааг бий болгоно.
FSJ нь нийгмийн сайн дурын ажиллагааны хөтөлбөр бөгөөд байр, хоол, нийгмийн даатгал зэрэг асуудлыг хөнгөвчилсөн нөхцөлөөр ашиглах боломжтой.
БүртгүүлэхFSJ нь сайн дурын ажиллагааны хөтөлбөр боловч оролцогчдод дараах олговрыг санал болгодог:
Манай байгууллагаар дамжуулан FSJ хөтөлбөрт дараах салбаруудад оролцох боломжтой: